Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ малтай хамт хашиж байжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 17

Белгород мужийн Чернянскийн районы Кучугур тосгонд олон хүүхэдтэй эцэг эх нь тахир татуу, саажилттай, 13 настай хүү Вася Макеевийг хувцас хунар, хоол ундгүйгээр малын хашаанд хашиж байжээ. Хүүг нийгмийн ажилтнууд болон цагдаагийнхан олсон аж.

Уг хэргийн талаар эрүү үүсгэгдэн шалгагдаж эхэлсэн байна.

Үүсэх болсон нөхцөл байдлыг нарийвчлан тодруулж, оршин сууж буй иргэддээ хангалтгүй анхаардаг хэмээн орон нутгийн удирдлагыг мөн буруутгаж байгаа аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top