Саяхан NASA өөрийн Youtube суваг дээр “Өчигдөр яагаад Дэлхий сүйрээгүй вэ” гэсэн нэртэй видео бичлэгээ тавьсан нь үзэгчдийн дунд бөөн асуултууд үүсгэсэн байна.
Уг бичлэгээ 12 сарын 22-нд үзүүлэхээр бэлдсэн боловч 12 сарын 21-ний өдөр ойртох тусам хүмүүсийн дунд утга учиргүй айдас нэмэгдэн, элдэв цуу яриа дэгдээд байгаа тул шинжлэх ухааны үндэслэлтэй бичлэгээ үзүүлэн тайвшруулахаас өөр аргагүйд хүрсэн аж.
Гэтэл тэдний хүссэн зүйл санаснаар болсонгүй. Хүмүүс нэр хүндтэй одон орончид, эрдэмтдийн үндэслэл, дүгнэлтийг сонсохын оронд NASA-г бараг л тэнэг мангараар дуудах нь холгүй байгаа бололтой.
Ойрын өдрүүдэд хүмүүс элдэв захидал, асуултаар NASA-гийн эрдэмтдийг булж, утас нь дуугараад амар заяа үзүүлэхээ больсон байна. Ингээд тус байгууллагын ажилтнууд өөрийн сайт дээрээ тусгай булан нээж, хүмүүсийн асуултыг хүлээн авч хариулж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )