Дэлхийн хамгийн аймаар гүүр

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 17

Хэрэв та ер бусын адал явдалтай амралтыг хүсэн, хаашаа явахаа хараахан шийдээгүй байгаа бол танд Швейцарийг санал болгож байна. Энэхүү цасны оронд нэгэн ер бусын шинэ “алсыг харагч” нээжээ. Энэ нь далайн түвшнээс дээш гурван км өргөгдсөн Titlis Cliff Walk хэмээх явган хүний гүүр юм байна.

Titlis Cliff Walk гүүр Титлис уулын оргил дээр байдаг аж. Тэр Европын хамгийн өндөр гүүрний алдрыг хүртжээ. Одоохондоо түүний аюулгүй байдлын талаар ямар ч асуудал гараагүй ба төслийн зохиогчид зуун метрийн урттай, өргөнөөрөө нэг метрээс хэтрэхгүй энэхүү агаарын гүүрээр явж, онцгой хурц мэдрэмж амсахыг хүссэн хэнд ч нээлттэй хэмээн өгүүлсэн байна.

Уг гүүрийг хагас жилийн хугацаанд бүтээн байгуулж, улсаас хоёр сая доллар зарцуулсан аж. Түүнийг барьж байгуулсан архитекторуудын үгээр бол энэхүү гүүр нь 500 тонн цас, 200км\цаг хүчтэй шуургыг тэсвэрлэх чадалтай гэнэ. Иймд түүн дээгүүр явж зугаацах жуулчдын хувьд ямар ч эрсдэлтэй зүйл болохгүй гэжээ.

Цасан шуургатай үед онцгүй болохоос бус цаг агаар сайхан өдөр бол Швейцарийн Альпийн нуруу, Италийн хэсэг газар энэ гүүрэн дээрээс их гоёмсог харагддаг аж.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top