АНУ-ын сенатын хамгийн ахмад гишүүн, ардчилагч Дэниел Иноуэй 88 насандаа таалал төгсжээ. Энэ тухай ардчиллын олонхийн ахлагч Гэрри Рид америкийн конгрессийн дээд танхимын хуралдаан дээр мэдэгдсэн байна.
Дэниел Иноуэй анх 1963 онд сенатад сонгогдсоноос хойш бараг 50 жилийн турш Хавай мужийг төлөөлөн суужээ. Японы цагаачлагчдын хүү тэрээр америкийн армид алба хаан, Дэлхийн хоёрдугаар дайнд тулалдан гавьяа шагналууд хүртэж байсан аж. Японы нисэх хүчин Перл-Харбор руу довтлох үед Иноуэй тэнд байжээ.
Хамгийн олон жил сенатад алба хашсан ахмад гишүүний хувьд дэд-ерөнхийлөгч Жозеф Байдены эзгүйд холбооны конгрессийн дээд танхимыг даргалдаг байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )