Хятадад “Бурхан бүхнийг чадагч” нэртэй шашны урсгалын номлогчдыг баривчилсан байна. Тэдгээр 101 хүн удахгүй дэлхийн төгсгөл болно хэмээн хүмүүсийг ухуулж, зөвхөн тэдний эгнээнд нэгдсэн тохиолдолд аврагдах боломжтой хэмээн сурталчилжээ. Тэд “майячуудын цаг тооны бичгийг” өөрсдийнхөөрөө тайлбарлан, 12 сарын 21-нд нар гурав хоног унтарна хэмээн айлдацгаасан аж.
“Синьхуа” агентлагаас мэдээлснээр, хууль сахиулах байгууллага тэднийг олон нийтийн мухар сүсгээр далимдуулан, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхүйц худал хуурмаг мэдээлэл түгээсэн хэмээн буруутгаж байгаа аж.
Эдгээр номлогчид нь улс даяар өөрсдийн суртал ухуулгаа хийсэн байна. Хятадын баруун хойд зүгийн Цинхай мужид энэхүү шашны хөдөлгөөний 37 хүнийг баривчлан, худал хуурмаг агуулга бүхий олон тооны зурагт хуудас, хэвлэмэл материалуудыг хураасан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )