Ньютаунд амь үрэгдэгсдийг сүүлчийн замд нь үдлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 18

Өнөөдөр Ньютаунд амь үрэгдэгсдийг Америк орон даяар дурсацгааж байна. Нью-Йоркийн хөрөнгийн бирж, АНУ-ын сенатад эмгэнэлийн минутууд болж өнгөрлөө.

Иймэрхүү эмгэнэлт явдал дахин давтагдахгүйн тулд яах ёстой вэ? АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама зэвсэг худалдаалах, эзэмших асуудлыг нарийвчлан авч үзнэ гэдгээ амлажээ. Америкийн хууль тогтоогчид янз бүрийн санал гаргаж байна.

Нью-Йоркийн захирагч Майкл Блумберг “улс орны өмнө тулгараад байгаа гол асуудлуудын нэг бол хүчирхийлэл. Бид бие биеийгээ алцгааж байна. АНУ-ын Ерөнхийлөгч үүний эсрэг шийдвэртэй тэмцэх цаг нь болсон. Хэрэв Ерөнхийлөгчийн эрхийн энэ хоёр дахь хугацаандаа энэ асуудлыг шийдэхгүй бол ахин 48 мянган америкчууд амь үрэгдэж мэдэх нь. Ийм хэмжээний үхэл Вьетнамын дайны үед л тохиолдож байсан билээ” хэмээн өгүүлжээ. Түүний үгээр бол, өдөр бүр дунджаар 34 америк хүн бусдын гарт амь үрэгддэг аж.

Санал асуулгын дүнгээс харахад, АНУ-ын хүн амын тал илүү хувь нь буу зэвсэгтэй холбоотой хуулийг чангатгах нь зүйтэй гэж үзэж байна.

Ньютауны хэрэгтэн Адам Лензагийн ээж нь “дэлхийн төгсгөлд” зориулан агуулахдаа их хэмжээний ус, хүнс, төрөл бүрийн зэвсэг хадгалж байсан нь уг гэмт хэрэг гарахад  тодорхой хэмжээгээр нөлөөлсөн аж.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top