Барак Обама амлалт өглөө

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 18

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Коннектикут муж улсын Ньютаун хотын Сэнди Хук бага сургуульд хэлмэгдэгсдийн буян үйлдэх үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах амлалт өглөө. Тэрбээр "Ийм эмгэнэлт хэргийг эцэслүүлэхийн тулд бид өөр болох ёстой" гэсэн юм. Мөн баасан гаригт Адам Ланзын буудлагад амь үрэгдсэн 20 хүүхэд, 6 насанд хүрэгсдийн дурсгалыг хүндэтгэн улс үндэстнээс хууль тогтоох тодорхой арга хэмжээ авах ёстой гэж тэрээр онцоллоо. Чухам ямар арга хэмжээ авахыг Обама хэлээгүй боловч түүний уриа Америкийн улс төрчдийн сэтгэлийг донсолгож мэднэ гэж ажиглагчид дүгнэв. АНУ-д зэвсгийн тухай хуулийг ширүүсгэхийг Ардчилсан намын дээгүүр албан тушаалтай хууль тогтоогчид уриалсан бөгөөд I сард Конгресс ажиллаж эхлэхээр байлдааны зэвсгийг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр оруулна гэж сенатын тагнуул, аюулгүй байдлын хорооны дарга Дайан Файнштейн мэдэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top