Сэтгүүлч эр өөрийн нийтлэлээ цөцгийтэй хольж идэв

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 18

Красноярскийн “Строитель” сонины сэтгүүлч Вячеслав Ледовский эр хүн хэлсэн амандаа хүрдэгийн үлгэр жишээг үзүүлжээ. Тэрээр хоёр жилийн өмнө “Амлалтыг нь дөрвөн жил хүлээх үү” гэсэн нийтлэл бичин, Енисей мөрөн дээр баригдах дөрөвдэх гүүрний бүтээн байгуулалт 2015 он гэхэд л эхэлж магадгүй гэсэн аж. Тэр үедээ өөрийнх нь энэ таамаг хэрэв зөрөхөд хүрвэл энэхүү нийтлэлээ идэх болно хэмээн уншигчдад амлажээ.

Гэтэл энэ оны есдүгээр сард гүүр барих ажил эхэлсэн аж. Ингээд хэлсэндээ хүрэхийн тулд сэтгүүлч эр өөрийн нийтлэлээ иджээ. Бичлэгээс харахад энэхүү “хооллолт” 7 минут үргэлжилсэн байна.

Нийтлэлээ жижиг хэсгүүд болгон хяргаж, дараа нь хуйлан цөцгийтэй хольж идэж байгаа энэхүү процессоо “анагаах ухааны үүднээс соёлтой, аюулгүй арга” хэмээн нэрлэжээ.

“Ямар нэг зүйл амлачихаад биелүүлнэ гэдэг заримдаа их таагүй байдал үүсгэдэг. Иймд чи нэг бол бүү амла, эсвэл амласнаа үг дуугүй биелүүл” хэмээн сэтгүүлч эр тийм ч амтттай бус “үдийн хоолныхоо” өмнө хэлж байна.

Бичлэгийн төгсгөлд  Ледковский төрийн түшмэдүүдэд хандан, яг өөр шиг нь хэлсэн амлалтаа биелүүлж байхыг зөвлөсөн аж.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top