Нэгдсэн вант улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон мягмар гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай телефон ярилцлага хийхдээ, Их Британи улс ирэх онд Афганистанаас цэргүүдээ гаргах бодолтой байна хэмээн мэдэгджээ. Үүний гол шалтгаан нь төсвийн зардлаа хэмнэхтэй холбоотой аж.
Британийн засгийн газрын тэргүүн Афганистаны цаашдын нөхцөл байдал, тус улсын аюулгүй байдлын үүрэг хариуцлагыг улсад нь бүрэн шилжүүлэх хэтийн төлөвийн талаар Америкийн удирдагчтай ярилцсан байна.
Обама, Кэмерон нар 2014 оны эцэс гэхэд “тогтсон графикийн дагуу” олон улсын эвслийн дайчдаа гаргаж дуусах талаар тохиролцоонд хүрчээ. Мөн цэрэг дайчдаа гаргах тодорхой төлөвлөгөөнийхөө талаар бие биенээ мэдээллээр хангаж байхаар амласан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )