Эквадорт Андын нуруунд Тунгурауа галт уул сэргэжээ. Тэрээр нэг километр орчим өндөрт лаван багана босгож байна.
Эрдэмтдийн өгүүлж буйгаар, энэ нь сүүлийн хэдэн жил тохиолдоогүй галт уулын хүчтэй тэсрэлт аж.
Уулын бэл дэх тосгоны оршин суугчид орон гэрээ орхин явахад бэлэн байгаа ба галт уулын үнс нурамны утаа агаарын нислэгийн мэдээлэлд сөргөөр нөлөөлөхөөр болжээ.
Тунгурауа галт уул нь Эквадорын нийслэл Кито хотоос 100 км зайд оршдог бөгөөд галт уулын нэрийг индианчуудын хэлнээс хөрвүүлбэл “Галан хоолой” гэсэн утгатай аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )