Москва хотын 4-р эмнэлгийн нэгэн эмчийг наркозтой өвчтнөө хүчирхийлсэн хэргээр шалгаж байгаа аж. Эмч Иван Черкасов дотрын тасагт жижүүрийн эмчээр гарах ээлжиндээ нэгэн бүсгүйд эмнэлгийн тусламж үзүүлэн нойрсуулах тариа хийснийхээ дараа өвчтнийг хүчирхийлсэн байна.
Одоогоор түүнийг хорин, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.
Мөн Казань хотод ийм төрлийн хэрэг гарсан байна. Тэнд нэгэн хүүхдийн эмч жижүүрт гарсан ээлжиндээ хэвтэн эмчлүүлээд эмнэлгээс гарах гэж буй охидыг шөнө өрөөндөө аваачин үзлэг хийх нэрээр хувцсыг нь тайчин “сексийн шинжтэй ёс бус үйлдлүүд” хийдэг байсан нь тогтоогджээ.
Мөрдөн шалгах явцад, тэрхүү эмч хагас жилийн хугацаанд дөрвөн охинд тийм байдлаар “хандсан” ба тэдний нэг нь эмч өөртэй нь юу хийдэг байсан талаар ээждээ ярьснаар илэрч баривчлагдсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )