Арванхоёрдугаар сард орос орон даяар хүйтний эрч чангарч байна. Оймяконд хасах 55 градусаас доош орсон бол, дорно зүгийн районуудад –50, Уралд -40, Оросын төв хэсэгт -30 градусаас дээшлэхгүй байгаа аж. Зарим нутагт хүн амьтан осгож амь үрэгдэх, хөлдсөн эд эрхтнээ тайруулах явдал их гарч байна.
Хүйтэнд тэсвэртэй Магаданы оршин суугчид хүртэл гадуур гарахад хүндрэлтэй болж, гудамж талбай хоосрон, сургууль орох замдаа хүүхдүүд осгочих гээд байгаа тул хичээл хаагджээ. Эрчим хүч, дулаан хангамжийн ажилтнууд ослын бэлэн байдалд хонон өнжин ажиллаж байна.
Оросуудын ярьж буйгаар, сүүлийн тавин жил тохиолдоогүй их хүйтрэлт болж байгаа аж.
Орос орон шинэ жилээ жинхэнэ “оросын өвлөөр” угтаж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )