Японы иргэн дэлхийн хамгийн өндөр настнаар тодорлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 20

Дэлхийн хамгийн өндөр настай хүнээр Японы иргэн тодорлоо хэмээн “АП” агентлаг мэдээллээ. Японы иргэн Зироэмон Кимура өдгөө 115 настай бөгөөд түүнийг манай дэлхийн хамгийн өндөр настай хүнээр Геннисийн номд бичих аж. Кимура 1887 оны 4-р сарын 19-нд Японы нэгэн тосгонд төржээ. Түүний урт наслахын нууц нь цагаан хоол, тархины ажиллагааг хэвийн тувшинд байлгасан явдал гэнэ. Дэлхийн хамгийн өндөр настан өдгөө англи хэл сурахаар шамдаж байгаа юм хэмээн “АП” агентлаг онцолсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top