Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч улсаа “эхийн хайраар” захирна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 20

Өмнөд солонгосчууд түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болов. Санал хураалтаар эрх баригч барууны “Сэнури” намын Пак Кын Хе ялалт байгууллаа. Тэрээр улсын удирдагч асан Пак Чжон Хин охин бөгөөд түүний эцгийг агуу өөрчлөгч хэмээн нэг хэсэг нь үзэж байхад зарим нь ардчиллыг булшилсан зандалчин дарангуйлагч хэмээн дүгнэдэг байжээ. Гэвч түүний охин улс орноо “халамжит эхийн сэтгэлээр” удирдан залах болно гэдгээ мэдэгдсэн байна.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад сонгогчид сүүлийн 15 жил тохиолдоогүй тийм их нийгмийн идэвхтэйгээр оролцжээ. Хүмүүс хүйтнээс ч ажрахгүйгээр санал хураах байрны гадаа хэдэн цагаар дугаарлан зогсож байв. Эрх баригч хүчний удирдагч Пак Кын Хэ хамгийн түрүүнд хэсгийн хороондоо саналаа өгчээ. Түүний өрсөлдөгч, сөрөг хүчний Нэгдмэл ардчилсан намын удирдагч өмнө зүгийн Пусан боомтод саналаа өгсөн байна.

Хоёр нэр дэвшигч бараг адил рейтингтэй явсан ба Мун өрсөлдөгчдөө алдсан ганц хувийн зөрүү Пак Кын Хэг ялахад нөлөөлсөн байх магадлалтай аж.

“Сонгуулийн кампанит ажлын үед надтай мөр зэрэгцэн зүтгэж явсан бүх хүмүүст баярлаж талархаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна. Хүйтэн цаг агаарыг ч үл тоон саналаа өгөхөөр ирж байсан бүх хүмүүс бидний удаан хүлээж байсан шинэ эринийг нээх мэргэн сонголтоо хийж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байсан” хэмээн “Сэнури” намын удирдагч Пак Кын Хэ сонгогчиддоо хандан өгүүлжээ.

Түүний тангараг өргөх ёслол 2013 оны хоёрдугаар сард болох аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top