Зул сард зориулсан хөтөлбөрийн зураг авалтаас харахад Алла Пугачева бараг л мини юбка өмсөн, бэлхүүсээ гайхуулахаар болсон байна. Аллагийн ойр дотны эх сурвалжаас авсан мэдээллээр, дуучны энэхүү гуалиг болсон нь хоолны дэглэм, фитнесстэй холбоогүй, харин анагаах ухааны шинэ ололтоос шалтгаалсан аж.
Тэдний өгүүлж буйгаар, Алла Борисовна 5 сая рублээр \тус бүр нь 500000 р. үнэтэй 10 процедур\ нэг курс радиодолгионы липосакци эмчилгээ хийлгэжээ. Энэхүү арга нь илүүдэл өөхийг хурдан хугацаанд ямар ч зовиургүй арилган, онцлог нь арьсыг татаж чангалан шинэ хэлбэрт оруулдаг аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )