Испанид Засгийн газрынхаа эдийн засгийн бодлогыг эсэргүүцэн сэхээтнүүд жагссан байна.
Мадрид болон бусад томоохон хотуудад эмч нар, эрдэмтэд гудамжинд жагсахаар гарч иржээ. Жагсаалд оролцогчид хэдэн зуун агаарын бөмбөлгийг агаарт хөөргөсөн аж.
Энэ нь ажил хайж олохын тулд Испанийг орхин явж байгаа олон, олон боловсролтой хүмүүсийг бэлэгдэн хөөргөсөн хэмээн эсэргүүцэгчид мэдэгдсэн байна.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эрх баригчид шинжлэх ухааны салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг ихээр багасгасан аж. Тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл дутмагаас анагаахын байгууллагуудын ажил огт урагшлахгүй байгаа бөгөөд иймэрхүү эдийн засгийн байдал удаан үргэлжлэвэл улс орны хөгжилд аюул учирна хэмээн шинжээчид үзэж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )