Олон хүмүүст өөрийнх нь гадна төрх таалагддаггүй. Хэрэв спортзал болон бусад гэм хоргүй аргууд тус болохгүйд хүрвэл зарим нь гоо сайхны хагалгаагаар асуудлыг шийдэхийг хүсдэг. Нью-Йоркийн 32 настай оршин суугч Жастин Жедлик энэ мэс ажилбарт 90 удаа оржээ. Тэрээр Барбигийн найз Кен хүүхэлдэйтэй адил болохыг хүссэн аж.
Зөвхөн охид бүсгүйчүүд ч топ-модель, хүүхэлдэйг дууриахыг хүсээд байдаггүй бололтой. Залууст хүртэл хуванцар тоглоомууд бас таалагддаг аж. Амьд Кен болж хувирахын тулд Жедлик 100 мянган доллараа ч хайрласангүй. Тэр энэхүү алхмуудаа 10 жилийн турш хийсэн байна. Олон тооны силикон материалын тусламжтайгаар тэр өөрийн шүтээндээ нэлээн дөхөж очжээ.
Эхлээд бүх зүйл маш багаас эхэлжээ. 2000 оны эхээр Жастин өөрийн хамрын хэлбэрээ өөрчлөхөөр шийдсэн байна. Үүний дараагаас л тэрээр гоо сайхны хагалгаанд татагдаж эхэлжээ. Тэр нүд, уруул, чих болон нүүрний бусад хэсгээ засаж сайжруулахаар шийдсэн аж.
Ингээд зөвхөн нүүрээр хэрэг явдал хязгаарлагдсангүй. Тэр мэс заслын тусламжтай гэдсээ чангалан, гар хөлийн булчингуудаа томруулж, цээжээ бакь болгосон байна. Хэдийгээр 90 гаруй мэс засал хийлгэсэн ч гэсэн зогсоох хүсэлгүй байгаа бөгөөд саяхан нас барсан хүн-барын хувь заяа түүнээс холуур тойрно хэмээн итгэдэг аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )