Канадын нэгэн гэр бүл том махчин шувуунд хүүхдээ алдах дөхжээ. Уг явдал Монреалийн төв паркт болсон аж. Энд тус хотынхон өдөр бүр зугаалах дуртай боловч иймэрхүү тохиолдол тэр бүр таараад байдаггүй бололтой.
Нэг нас хүрэх гэж буй бяцхан хүүхэдтэй гэр бүл ойн цоорхойд тухлахаар бэлдэж байх хооронд хамаатан нь камераар бичлэг хийж байсан аж. Зураглаачийн анхаарлыг тэдний дээгүүр эргэлдэж байсан том шувуу татжээ. Гэнэт цармын бүргэд огцом доош шумбан бяцхан хүүхдийн ар нуруунаас шүүрч авсан байна. Шувуу хүүхдийн хувцсанд хумсаа шигтгэн авч нисэхийг оролдсон боловч олз нь хэт хүнд байсан бололтой. Тэрээр бүргэд хүүг хэдэн метр чирч явснаа тавин буцаж нисчээ.
Энэхүү бичлэг 2 хоногийн өмнө Youtube-д тавигдсан ба одоогийн байдлаар 14 сая гаруй хүн үзээд байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )