Африкийн Мали улс руу хийх олон улсын цэргийн ажиллагааны эхлэх хугацаа тодорхойгүй байгаа ба энэ нь цаг агаарын хүчин зүйл болон бусад олон нөхцлөөс шалтгаалж байна хэмээн НҮБ-ын дэргэдэх Францын суурин төлөөлөгч Жерар Аро сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Дашрамд дурдахад, Мали улсын босогчдод эзлэгдсэн хойд зүгийн нутгуудыг чөлөөлөхийн тулд 3,3 мянган цэрэг илгээх тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан санаачлагын хамтран зохион байгуулагч нь Франц улс аж.
“Байлдааны ажиллагааны эхлэх хугацааны талаар бид урьдчилан сайтар ярилцах ёстой. Үүний тулд Малийн армийн цэргийн хүчийг сэргээх, африкийн орнуудын цэргийн хүчнүүдтэй хамтын бэлтгэлээ хангах шаардлагатай. Энэ нь мөн тус улсын улс төрийн дотоод нөхцөл байдал, цаг агаараас ихээхэн хамаарна” хэмээн Аро тайлбарлажээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл пүрэв гаригийн хуралдаанаараа Мали улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор хийх олон улсын цэргийн ажиллагааг санал нэгтэй дэмжсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )