Шотландын эрдэмтдийн судалгаагаар, настай эрчүүд ихэвчлэн залуу бүсгүйчүүдээс эрчим хүч нөхөж авах физиологийн хэрэгцээтэй байдаг нь тогтоогджээ. Геронтологичид мөн энэ үзлийг баталсан байна. Тэдний өгүүлснээр, Шотландад гурван сар тутам 100 “тэнцвэргүй гэр бүл” батлуулдаг гэжээ. Direct Press сайтад бичсэнээр, хөгшин эрчүүд залуу амрагийнхаа биеийн халуун илчнээс эерэг цэнэг авдаг аж.
Мөн тэдгээр хижээл эрчүүд өөрийгөө ахин залуухан, эрч хүчтэй, секси гэдгээ мэдрэхийг хүсдэг бололтой. Мөн үүний зэрэгцээ ахин халамжлах, туслах, жолоодохыг хүсдэг аж. Түүнээс гадна, залуу хатагтай бол тэс өөр ертөнц. Хижээл хүний хэзээ ч харьцаж байгаагүй тийм ертөнц. Гэнэт ийм ертөнцтэй учран, түүнийг эзэмших боломжоо алдахгүйг хичээдэг байна.
Эмэгтэйчүүд нас ахих тусам улам туршлагатай аятайхан болж, мөнгөний боломжийн хэрээр гоо сайхны хагалгааны талаар төлөвлөж эхэлдэг аж. Харин эрчүүд тийм биш гэнэ, өөрөөр хэлбэл төдийлөн төлөвшиж намба суудаггүй гэсэн үг. Бууралтсан үс, бүдүүн гүзээгээ ч үл хайхран, залуухан “лусын дагинасыг” эргүүлж гүйнэ.
Харин тэдгээр “янзагууд” нь юу бодож, төлөвлөж, мэдэрдэг нь ихэвчлэн оньсого мэт. Зарим тохиолдолд, хур хөрөнгө ихтэй хөгшин амрагаа “чад хийх” хоногийг тоолон, эд баялагт нь эзэн болохоор “баясаад” сууж байхыг үгүйсгэх аргагүй.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )