Цогцсуудыг тохуурхсан хэмээн шийтгэл авчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 21

АНУ-ын тэнгисийн явган цэргийн корпусын штаб-түрүүч Жозеф Чэмблин Афганистанд амь үрэгдсэн талибын дайчдын цогцсыг тохуурхсан хэргээр 30 хоног баривчлагдсан байна. Мөн цэргийн шүүхээс түүнд 2 мянган доллараар торгон, цэргийн цолыг нь бууруулах шийтгэл оноожээ.

Өөрийн захиргаанд буй албан хаагчидтай харьцах дүрэм журмаа зөрчсөн, эсрэг талын амь үрэгдэгсдийн цогцсыг тохуурхан доромжилсон хэрэгт буруутайгаа Чэмблин өөрөө хүлээсэн аж.

Өнгөрөх оны долоодугаар сард түрүүч Чэмблин болон өөр дөрвөн цэрэг Гильменд муж дахь талибуудын үлдэгдлийг доромжилсон хэмээн мэдээлэгдэж байжээ. Ингээд энэ оны нэгдүгээр сард интернетэд тавигдсан уг бичлэг бүх нийтийн дургүйцлийг төрүүлсэн байна. Америкийн удирдлагууд, ялангуяа төрийн нарийн бичиг Хиллари Клинтон, Пентагоны удирдагч Леон Панетта нар америкийн тэнгисийн явган цэргүүдийн зан төлвийг хурцаар шүүмжилсэн аж.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top