Латин америкчууд энэ өдрийг дуу хууртай угтаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 21

Арванхоёрдугаар сарын 21 – Майячуудын тооллын сүүлчийн өдөр. Энэ өдрийг дэлхийн олон орны хүмүүс янз бүрээр угтаж байна. Зарим нь жаахан эмээж байхад ихэнх нь үүнд шинжлэх ухаанчаар хандан тайван байгаа аж.

“Дэлхийн төгсгөлд” итгэгсдийн нэг хэсэг нь аль хэдийн нөөцөлсөн ус, хүнсээ аваад бункертээ оржээ. Зарим нь аврагдаж болох газрууд руу явцгаасан байна. Тэдний нэг нь Францын өмнө зүгийн Бюгараш оргил аж. Өнөөдөр энэ уулын хормой бэлээр зуу гаруй мянган жуулчид очин бааз, майхнаа босгожээ.

Бас нэг нь Туркийн Шириндже тосгон. Эндээс холгүй Бурхан оршдог учир тэнд байгсад “дэлхийн сүйрлээс” аврагдана гэсэн цуу тарсан аж.

Харин Латин Америкийн олон оронд өнөөдөр ардын дуу хуур, хөгжим бүжигтэй баярыг тэмдэглэж байна. Майягийн өлгий нутаг Мексик жуулчдын хөлд дарагджээ. Тэндхийн зочид буудлын өрөөний үнэ тэнгэрт хадсан аж. “Дэлхийн төгсгөлөөр” далимдуулж тус орны эрх баригчид нэлээн их ашиг олохоор тооцоолсон бололтой.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top