Сирийн Хальфая хотод хүчтэй дэлбэрэлт болсны уршгаар 200 орчим хүн амь үрэгдэж, шархаджээ. Одоогийн байдлаар дэлбэрэлтийг хэн зохион байгуулсан нь тодорхойгүй байгаа аж.
Сөрөг хүчнийхний зүгээс цэргийн агаарын хүчин талхны дэлгүүрийг бөмбөгдсөн хэмээн эрх баригчдыг буруутгаж байна. Энэхүү дэлбэрэлтийн ихэнх хохирогчид нь талханд дугаарлаад зогсож байсан энгийн ард иргэд байжээ.
Засгийн газрын цэргүүд Дамаскийн ойролцоо цэргийн ажиллагаа явуулж байгаа ба хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, дайчид олноороо олзлогдож байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )