Афганистанд явуулсан тусгай ажиллагааны үеэр Британийн ханхүү Харри Apache нисдэг тэрэгнээс “агаар-газар” ангиллын Hellfire пуужингаар “Талибан” хөдөлгөөний нэгэн удирдагчийг хөнөөсөн байна.
68 мянган долларын үнэтэй уг галт хэрэгслийн урт-1,63м, жин нь 45 кг аж. Энэхүү Hellfire пуужин ихэвчлэн танк эсэргүүцэхэд ашиглагддаг ба 500 метрээс 8 км хүртэлх зайнд байг устгах чадалтай юм байна.
Ханхүү Харри есдүгээр сард Афганистанд очсон ба Apache нисдэг тэрэгний хоёрдугаар нисэгчээр ажиллаж байна. Энэ нь түүний хувьд хоёр дахь удаагийнх бөгөөд өмнө нь 2007-2008 онд алба хааж байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )