Орон нутгийн хэвлэлийнхний мэдээлж буйгаар, Каир хотод босогчид Дээд шүүхийн дарга Ахмед Занд руу халдан, чулуугаар шидэцгээсэн байна. Занд тодорхой хэмжээний гэмтэл аван, цагдаагийнхан уг хэрэгт оролцогсдоос гурван хүнийг баривчилсан аж.
Энэхүү түрэмгийллийн гол шалтгаан нь Үндсэн хуулийн санал асуулгын талаар Зандын өгүүлсэн сэтгэл хөдлөл ихтэй илтгэл байжээ. Өмнө нь ямар ч шүүгч иймэрхүү балмад халдлагад өртөж байгаагүй хэмээн Дээд шүүхийн дарга өгүүлсэн байна.
Ерөнхийлөгч Мурсигийн талынхан иргэдийн ихэнх нь Үндсэн хуулийг дэмжиж байгаа хэмээн үзэж байгаа бол сөрөг хүчнийхэн шариатын хуулиудад үндэслэсэн энэхүү эх хуулийг эсэргүүцэж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )