Хятадын нийслэлд сүүлийн 10 жил тохиолдоогүй хүйтрэлт болж байгаа аж. Бээжингийн өмнө зүгт байрладаг цаг уурын нэгэн станцаас мэдээлснээр, даваа гаригийн өглөө агаарын температур хасах 14 градус хүртэл доошлон сүүлийн арван жилийн рекорд тогтоосон байна.
Өнгөрөгч амралтын өдрүүдээр мегаполис хотын нийтийн үйлчилгээний албаныхан нэлээн хүндрэлтэй ажиллажээ. Хоёр хоногийн турш дулаан хэмжигчийн заалт хасах 13 хэмээс буугаагүй аж. Засаг захиргааны зүгээс үйлчилгээний байгууллагууд болон улсын албан газруудыг дулааны хэрэглээгээ бууруулан, нийтийн үйлчилгээний албанаас халаалтын системийн нөөцийг айл өрхийн орон байрыг халаахад хуваарилалт хийхийг даалгасан байна.
Цаг уурын шинжээчид ойрын өдрүүдэд агаарын хэм аажмаар дээшилнэ хэмээн үзэж байгаа аж. Одоогийн байдлаар Хятадын хойд, баруун хойд зүгийн районууд хэт хүйтрэлтэд өртөн, ялангуяа Өвөр Монголын Автономит мужийн зарим нутагт хасах 40 хэм хүртэл хүйтэрч байна. Мөн Шинжаан-Уйгарын автономит районд их хэмжээний цас орсноос нөхцөл байдал хүндрээд байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )