1990-ээд онд “Гэртээ ганцаараа”, “Баян Ричи” зэрэг кинонд тоглон алдаршсан, нэртэй жүжигчин Маклей Калкин их хэмжээний эм уун амьдралаа төгсгөхөөр оролджээ. 32 настай од-жүжигчний одоогийн нөхцөл байдал нь төдийлөн сайнгүй байгаа бөгөөд экс-амрагаа мартаж чадахгүй зовж байгаа аж.
Олон жилийн өмнө дэлхийн кино үзэгчдийг байлдан дагуулж байсан цэнхэр нүдэн хөөрхөн хүүг аль эртнээс зураг авалтанд дуудахаа больжээ. Алдар нэр түүнд буруугаар нөлөөлөн, найман жил хар тамхи хэрэглэсэн байна. Энэ талаар Маклей Калкин өөрөө няцааж байгаа хэдий ч түүний үйлдэл, гадна төрх нь илт нотлоод байгаа аж.
Жүжигчин Мила Кунисаас салсан нь түүнд хүчтэй цохилт болжээ. Цаашид хар тамхичинтай байж чадахгүйгээ ойлгосон бүсгүй хоёр жилийн өмнө түүнийг хаясан аж.
Калкин амиа хорлохоор эм уусан үед азаар найзууд нь тааран түүнийг аварсан байна. Тэрээр одоо эмнэлэгт байгаа ба удаан хугацааны курс эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )