Германд хамгийн дулаахан Зул сар болж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 25

Энэ жилийн Зул сарын баяраар Германы түүхэнд хамгийн дулаан болж байна. Тус орны өмнө зүгийн оршин суугчид хүрмээ тайлан майк өмсчээ. Мюнхенд гэхэд рекорд тогтоон, агаарын температур 21 хэмийн халуун болсон аж.

Цаг уурын ажиглалт эхэлснээс хойш ийм тохиолдол огт гарч байгаагүй гэнэ. Хотын иргэд баярын ширээндээ суухаас өмнө амжуулж наран шарлага руу явцгааж байна.  Борооны ус болон цас ихээр хайлж байгаагаас Рейн мөрөн эргээ хальжээ. Усны түвшин зогсолтгүй нэмэгдсээр байгаа тул эрх баригчдын зүгээс хэдэн районд усан тээврээ түр хаагаад байна.

Д.Мигаа   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top