Хятадын хойд зүгт нэгэн солиотой эр хичээлээ тараад явж байсан бөөн хүүхдүүд рүү машинаа чиглүүлэн, зориуд тэднийг дайрчээ. Синьхуа агентлагийн мэдээлж буйгаар, 23 хүүхэд дайрагдсаны 13-нь эмнэлэгт хүргэгдсэн аж.
Энэхүү эмгэнэлт явдал Хэбэй мужид тохиолдсон байна. Эх сурвалжаас мэдээлснээр, уг этгээд нийгэмтэй ямар нэг байдлаар зөрчилдсөн ба үүнийхээ уур хилэнг хүүхдүүдэд гаргасан бололтой. Мөн түүний машин дотроос цагдаа нар дэлбэрэх бодис олжээ. Гэмт этгээдийг шалгах явцад түүний охин гурван жилийн өмнө амь үрэгдсэн нь тогтоогдсон байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )