47 настай, гитарчин Майк Скаччиа мэргэжил нэгт нөхрийнхөө насны ойд зориулсан концерт дээр нас барсан аж.
Энэхүү эмгэнэлт явдал арванхоёрдугаар сарын 23-нд АНУ-ын Техасын нэг клубт болжээ. Тоглолтын үед тайзан дээр гитарчны зүрх зогссон байна. Үүнээс хэдэн минутын өмнө Скаччиа бие тааруу байгаагаа мэдрэн, анивчаад байгаа гэрлүүдийг унтраахыг хүссэн аж.
Энэ өдөр тус клубт Rigor Mortis хамтлагийн ахлагч Брюс Корбиттын 50 насны ойг тэмдэглэж байжээ.
Майк Скаччийн гэр бүл, ойр дотныхонд дэлхийн өнцөг булан бүрээс эмгэнэл илэрхийлж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )