Энэ явдал Якутын Майя тосгонд болжээ. Хоёрдугаар ангийн охид үеийн нэг охиныг гудамжны бие засах газарт зэрлэгээр зодон, дөчин хэмийн хүйтэнд охиныг нүцгэлж, хувцсыг нь нүх рүү шидчихээд зугатацгаасан байна.
Зодуулсан, нүцгэн охины уйлахыг хагас цагийн дараа хажуугаар өнгөрч явсан ахлах ангийнхан сонсон, охиныг сургууль руу аваачиж түргэн тусламж дуудсан аж. Ингээд дуудлагаар ирсэн эмч нар энэ хэргийн талаар цагдаад мэдэгджээ.
Охин нэгдүгээр зэргийн хөлдөлт авсан ба одоо ээжтэйгээ хамт эмнэлэгт хэвтэж байгаа аж. Хэргийн эзэн бяцхан зандалчдыг шалган, шалтгааныг тодруулж байгаа юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 2 )