Казахстаны Хил хамгаалах албаны АН-72 онгоц сүйрэн хөлгийн бүхээгт явсан 27 хүн бүгд амь үрэгджээ. Албан ёсны мэдээгээр, тэдний дунд Хил хамгаалах албаны дарга, хурандаа Стамбеков, түүнийг дагалдан явсан офицеруудын бүлэг, Бүсийн удирдлагын цэргийн албан хаагчид , мөн нисэх багийн долоон гишүүн байжээ.
Эх сурвалжууд мэдээлснээр, уг онгоц Шымкент рүү нисэж явсан ба Хил хамгаалах албаны бие бүрэлдэхүүн 2012 оны ажлын тайлангаа Цэргийн зөвлөлд хэлэлцүүлээд буцаж явжээ.
Одоогоор ослын шалтгааныг нарийвчлан шалгаж байна. Нислэгийн үед цаг агаар тааруу, үүлэрхэг, үзэгдэх орчин муу байснаас онгоц их доогуур нисэж явсан аж. Онгоц Тассай суурингийн дэргэд унан дэлбэрч, дөрвөн хэсэг хуваагдсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )