Рок хөгжимд донтсон хэмээн тахир дутуугийн тэтгэмж тогтоолгожээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 26

Ямар нэг зүйлээс хамааралтай болох нь өвчин гэдгийг хүн бүр мэддэг. Түүний үндэс нь юу ч байж болно: архи,  тамхи, хар тамхи... хүнд хөгжим гэх мэт.

Шведийн 42 настай нэгэн эр хард-рок хөгжимд донтон өвчилж, тахир дутуугийн тэтгэмж авч эхэлжээ.

Роджер Туллгрен албан ёсоор “хэви-металын хөгжлийн бэрхшээлтэн” болохоор шийдэн, гурван удаа курс эмчилгээ хийлгэсэн байна. Тэр хүнд рокоор өвчилсөн хэмээн сэтгэл зүйчдийг итгүүлэн, нэг сарын дотор гурван зуун тоглолт үздэг гэжээ. Энэхүү хөгжимд хэт шунаснаас шалтгаалан ажлаа байн байн солих шаардлагатай болдог аж. Иймээс түүнд төрийн зүгээс санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй хэмээн үзжээ.

Ингээд эцсийн дүнд Туллгрен амжилтанд хүрч чадсан байна. Тэр нэгэн ресторанд сав угаагчаар орсон ба удирдлагын зүгээс түүнийг бусдад саад бололгүйгээр ажлын байран дээрээ хөгжим сонсохыг зөвшөөрчээ. Тэр ч бүү хэл, түүнийг рок-шоу үзэхэд нь цаг гаргаж өгч байхаар болжээ. Мөн улсаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж авч нэмэлт орлоготой болсноор рок-концерт үзэх талаар өнгөрсөн жилийн рекордоо эвдэнэ хэмээн найдаж байгаа аж.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top