Дэлхийн хамгийн урт, өндөр хурдны төмөр зам ашиглалтанд орлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 26

Хятадад Бээжин-Гуанжоуг холбосон дэлхийн хамгийн урт, өндөр хурдны төмөр зам ашиглалтанд оржээ.

Өнөөдөр 300км\цаг хурдтай анхны зорчигч тээврийн галт тэрэг шинэ чиглэлд гарлаа.

Төмөр замын нийт урт нь 2,2 мянган км бөгөөд хятадын нийслэлээс Гуанжоу ороход 22 цаг зарцуулдаг байсан нь 8 цаг болж хорогджээ.

2015 он гэхэд хятадад ийм төмөр зам ахин дөрвөөр нэмэгдэх ба өндөр хурдны төмөр замын нийт урт 18 мянган км болох аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top