Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси ерөнхий сайд Хишами Кандилед Засгийн газартаа өөрчлөлт хийхийг даалгасан байна. Төрийн тэргүүн шинэ Үндсэн хууль хүчин төгөлдөр болж байгаатай холбогдуулан ард түмэндээ хандаж үг хэлэхдээ энэ тухай дурджээ.
Сүүлийн үед орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Кандилийн тэргүүлсэн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно хэмээн бичигдэж байна. Шинэ ерөнхий сайдын суудалд хамгийн магадлалтай хүн нь улс орны бодлогыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж байгаа “Мусульманы ах дүү нар” нийгэмлэгийн нэгэн удирдагч Хейрат аш-Шатер юм.
Шинэчлэгдсэн засгийн газар парламентын шинэ сонгууль хүртэл ажиллах ба энэ нь 2013 оны хоёрдугаар сарын сүүлээр болох аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )