Уго Чавес амьдралын төлөө асар их сэтгэлийн хаттайгаар тэмцэж байна.
Хоёр долоо хоногийн өмнө Кубын нийслэлд зургаан цагийн турш үргэлжилсэн хүнд хагалгаа хийлгэсэн тэрээр эмнэлгийн өрөөн дотроо явж эхэлжээ. Энэ талаар Венесуэлийн дэд ерөнхийлөгч Николас Мадуро мэдээллээ.
Фалькон мужид тэрээр илтгэл тавихдаа, ерөнхийлөгчийн эрүүл мэндийн байдлын талаар засгийн газар ард түмэндээ тодорхой мэдээлэл өгч байх болно гээд, сөрөг хүчнийхний зүгээс хийж буй зөрчилтэй мэдээллүүдийг үгүйсгэсэн байна. Тэднийг венесуэлийн ард түмний оюун санааг “хордуулах” ажиллагаа явуулж байна хэмээн буруутгажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )