Жорж Буш сэхээнд оржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 27

Америкийн Техас мужийн Хьюстон хотын эмнэлэгт хэвтэж байсан  АНУ-ын экс ерөнхийлөгч том Жорж Бушын  эрүүл мэндийн байдал эрс муудан сэхээн амьдруулах тасагт шилжсэн байна.

Тэрээр сүүлийн өдрүүдэд өндөр халууран, төдийлөн сайн буурч өгөхгүй байгаа аж.

88 настай, Цагаан ордны экс тэргүүн арваннэгдүгээр сарын 23-нд уушигны багтраа өвчнөө эмчлүүлэхээр уг эмнэлэгт хэвтсэн ба сүүлийн үеийн өндөр халууралтын шалтгааныг нь эмч нар хараахан тогтоож чадахгүй байна.

Зул сарын баяраар түүнийг эхнэр Барбара, Нил хүү нь эхнэртэйгээ, мөн нэг ач хүү нь эргэн очиж баяраа тэмдэглэсэн аж.

Дашрамд дурдахад, Жорж Буш – АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч бөгөөд энэ албыг 1989-1993 онд хашиж байсан. Өмнө нь Рональд Рейганы захиргаанд дэд ерөнхийлөгч, конгрессийн гишүүн, ТТГ-ын дарга зэрэг албыг гүйцэтгэж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ын агаарын хүчинд нисэгч байсан аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top