Зул сарын баярын дараа америкийн дэлгүүрүүдэд ахин их дараалал үүссэн байна. Энэ удаад тэд бараа худалдаж авахаар бус, харин таалагдаагүй бэлгээ буцааж өгөхөөр буюу солиулахаар ирцгээсэн аж.
“Зул сарын бэлгүүдээ задлангуут эхнэр бид хоёр алийг нь дэлгүүрт буцааж өгөх вэ хэмээн сонголт хийсэн” гэж Манхаттен дахь “Мэйсиз” их дэлгүүрт дугаарлаж байсан нэгэн үйлчлүүлэгч ярьжээ.
АНУ-д авсан бараагаа солиулах буюу буцаахад маш хялбар аж. Элдэв тайлбар шаардлагагүй, зөвхөн уг бараа таалагдахгүй байна гэж хэлээд л болоо. Харин цорын ганц шаардлага нь тус дэлгүүрээс авсныг баталгаажуулах хаяг шошго заавал байх ёстой юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )