Мөрийгөө хожсон боловч амь алджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 27

Тунисийн нэгэн залуу мөрий тавин тахианы 28 ширхэг түүхий өндөг залгижээ. Энэ явдал өчигдөр болж өнгөрсөн байна.

20 настай Дхаоу Фатнасси 28 ширхэг өндөг түүхийгээр нь залгина хэмээн найзуудтайгаа мөнгөөр мөрий тавьсан аж. Ингээд мөрийгөө авсан боловч ашиглаж чадахгүйд хүрчээ.

“Даалгавраа” дөнгөж гүйцэтгэж дуусангуут түүний ходоод хүчтэй өвдсөн байна. Найзууд нь түргэн тусламж дуудсан боловч эмнэлэгт хүрч амжилгүй нас барсан аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top