Кейт Уинслет гурав дахиа гэрлэлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 27

Британийн нэртэй жүжигчин Кейт Уинслет гурав дахь удаагаа гэрлэжээ. Түүний шинэ нөхөр нь Virgin корпорацийг үндэслэгч Ричард Бронсоны зээ хүү Нэд Рокнролл аж.

Хуримын ёслол бүр арванхоёрдугаар сарын эхээр болсон хэдий ч өнөөдрийг хүртэл тэдний эцэг эх ч мэдээгүй байжээ.

Жүжигчин бүсгүйн амьдралд гарсан өөрчлөлтийн талаар “Титаник”-ын эртний хамтрагч Леонардо Ди Каприо ам алдсан бололтой.

37 настай Уинслет, 34 настай Рокнролл нар сүй тавьсан тухайгаа мэдэгдэлгүй, нууцаар гэрлэсэн аж. Хуримын ёслолын ажиллагаа Нью-Йоркт даруухан болж өнгөрсөн ба Кейтийн хоёр хүүхэд, маш цөөхөн ойр дотныхон нь оролцжээ.

Кейт Уинслетийн анхны нөхөр нь найруулагч Жеймс Триплтон ба Мии охиных нь эцэг юм. Түүнтэй 1998-2001 онд гэр бүл байжээ. 2003 онд Сэм хүүгийн эцэг, найруулагч Сэм Мендестэй гэрлэн 7 жил хамт амьдарсан аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top