АН-72 онгоцны сүйрэлтэй холбогдуулан Казахстанд өнөөдөр гашуудал зарлагджээ. Орон даяар төрийн далбаагаа буулган, телевиз, радиогоор реклам цацахыг хориглосон байна.
Уг онгоц 25-ны орой сүйрэн, 27 хүн амь үрэгдсэн билээ. Тэдэн дотор Казахстаны Хил хамгаалах газрын дарга Турганбек Стамбеков, түүний эхнэр Сауле Стамбекова, Хил хамгаалах албаны төв удирдлагын дарга Ергали Нурлашев болон Хил хамгаалах албаны хэлтэс салбарын удирдлагууд орсон байна.
Сүйрсэн онгоцны “хар хайрцаг” олдсон ба түүнийг өнөөдрөөс мэргэжилтнүүд шалгаж эхэлсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )