Голсон тасалбараараа 2,1 сая доллар хожжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 27

Нью-Хэмпширийн оршин суугч, 48 настай Скотт Беннетт дэлгүүрээс хоёр өөр сугалаа худалдаж авахыг хүссэн боловч нэг сугалааны хоёр тасалбар өгчихсөн нь эхлээд түүнийг машид эгдүүцүүлсэн аж.

21-ний өдөр тэдний гэр бүлд ялагчийн шагналыг гардуулсан ба Беннетт ажил дээрээ байсан тул ёслолын ажиллагаа болон хэвлэлийн бага хуралд очиж чадаагүй байна. Харин азтай америк эрийн эхнэр Кэти Беннетт хамаатан саднууд нь энэ жилийн зул сараар ахиухан бэлэг авцгаах болно хэмээн өгүүлжээ.

Өрхийн тэргүүн хүссэн тасалбараа авч чадаагүйдээ урам хугаран, ялагчийг тодруулсан телешоуг ч үзэхийг хүсээгүй байна. Азтай тасалбар тэдний районд зарагдсан гэж байна хэмээн том хүү Трэвис аавдаа зурвас илгээснээр тасалбарын дугаараа дуртай дургүй тулгахаар болсон аж.

“Нөхөр маань компьютерийнхаа ард суугаад, сугалааны сайтыг нээн, сугалаа руугаа нэг хараад л, компьютер руугаа нэг хараад л. Бид гүйцэд итгэхийн тулд 15 дахин шалгасан. Гэвч бид хожсон гэдэгтээ бүрэн дүүрэн итгэж чадахгүй байсан” хэмээн Кэти Беннетт ярьжээ.

Тэдэнд гэнэтийн аз тохион баяжсанд талархан гэр бүлийн баяр зохион байгуулсан аж. Тэд хожлын мөнгөө хэрхэн зарцуулахаа шийджээ. Энэ мөнгөнөөсөө өрөө төлөн, гал тогоогоо засварлаж, мөн хүүхдүүдийнхээ коллежийн төлбөрийг хийх аж.

Скотт, Кэти Беннетт нар энгийн менежер, бага сургуулийн ажилтан ба ийм их хэмжээний мөнгө хожсоны дараа ч ажлаа орхих хүсэлгүй байна гэжээ.

Скотт Беннетт түүнд андууран буруу сугалаа өгсөн кассын худалдагч Ники Жид талархлаа илэрхийлсэн байна. Дашрамд дурдахад, азтай тасалбар худалдаалсан уг дэлгүүрт 21,5 мянган доллар шагналд олгогдох ба нийт ажилтнууддаа хувааж өгөх аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top