Аргентины шүүхээс тус улсын сангийн сайд асан Фелис Миселид 4 жилийн хорих ял оноожээ.
Түүнийг 50 мянган доллар зориулалтын бусаар зарцуулахыг оролдсон хэмээн буруутгасан аж.
Энэхүү мөнгийг 2007 онд түүний гэрийн угаалгын өрөөнөөс илрүүлж байсан ба тухайн үед ах нь үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар тэднийд хадгалуулсан байсан хэмээн экс-сайд мэдэгдэж байжээ.
Эх сурвалжуудад мэдээлснээр, Мисели давж заалдах хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )