АНУ Төв Африкийн улсын нийслэл Банги хотноо байрлаж байсан дипломат төлөөлөгчийн газраа хаан, хүмүүсээ нүүлгэн шилжүүлсэн байна.
“Тус улс дахь аюулгүй байдлын нөхцлөөс шалтгаалан, АНУ-ын элчин сайдын яам түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоож байна” хэмээн АНУ-ын төрийн департментын хэвлэлийн албаны орлогч дарга Патрик Вентрелла мэдэгджээ.
Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд босогчид нийслэл хот руу нэлээн ойртсон аж. Тэд давшилтаа цаашид үргэлжлүүлэхийг бодохгүй байна хэмээн өчигдөр мэдэгдсэн хэдий ч НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Мартин Несиркегийн үзэж буйгаар үнэн эсэх нь эргэлзээтэй байгаа аж.
Лхагва гаригт хэдэн зуун жагсагчид Банги хот дахь Францын элчин сайдын яам болон Air France нисэх компанийн байрууд руу чулуугаар нүүлгэсэн хэрэг гарчээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )