Пүрэв гаригт Италийн шүүхээс Аквилд болсон газар хөдлөлтийн үеэр нурсан сургуулийн захиралд 4 жилийн ял оногдуулжээ. Ливио Беарцыг санамсаргүй аллага, ажлын хариуцлага гэсэн зүйл ангиудаар буруутгасан аж. Шүүхээс тогтоосон ёсоор, тэрээр өмнөх газар хөдлөлтүүдийн үед урьдчилсан арга хэмжээ авч сурагчдыг нүүлгэн шилжүүлээгүй, мөн хуучин барилгын засварыг цаг хугацаанд нь хийгээгүй гэсэн байна.
Уг газар хөдлөлт 2009 оны дөрөвдүгээр сарын 6-нд Аквилд болж, сургууль нурснаас 3 хүүхэд амь үрэгдсэний хоёр нь гадаад хүүхдүүд байсан аж.
Тухайн үед хүчтэй газар хөдлөлтийн улмаас Италийн энэхүү хотод 309 хүн амь үрэгдсэн ба байгалийн гамшгийн талаар оршин суугчдад урьдчилан анхааруулаагүй хэмээн эрсдэлээс сэргийлэх зөвлөлийн гишүүн долоон эрдэмтнийг хариуцлагад татсан байна. Мөн оюутны дотуур байрны төсөл зохиогч, барилгачдыг хэрэгтний сандалд суулгажээ. Газар хөдлөлтийн нормыг харгалзаагүйн улмаас уг барилга нурж, олон залуус амь үрэгдсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )