Жонни Депп шинэхэн залуу амраг, жүжигчин Эмбер Хёрдэд зориулан Зул сараар ер бусын бэлэг бэлджээ. Тэрээр Багамын арал дээр оршдог өөрийн хувийн наран шарлагын газраа найз бүсгүйнхээ нэрээр нэрлэсэн аж. Газрын зураг дээрх наран шарлагын газрынх нь хэлбэр Эмберийн галбирыг санагдуулдаг хэмээн жүжигчин эр өгүүлжээ.
Зул сарыг Багамын арал дээр Эмбертэй хамт өнгөрүүлсэн ба түүнд бэлэг болгон наран шарлагын газраа өргөн барьсан аж.
Жонни Депп хүүхдүүдийнхээ ээж, 14 жил ханилсан Ванесса Парадигаас өнгөрөх зун албан ёсоор салсан ба энэ нь 26 настай жүжигчин Эмбер Хёрдээс болсон гэж үзэх хүмүүс байдаг. Ийм учраас Эмбер хэл амнаас зугатан нэг хэсэг Депптэй харьцахаа больсонд 49 настай жүжигчин эр түүнийг эргүүлэн олж авахын тулд бараг өдөр бүр цэцэг, өөрийн зохиосон шүлгээ илгээн асар их хүчин чармайлт гаргасан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )