Зургаан жил бүсгүйчүүдийг айлгасан гаж донтонг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 28

Зеленоградад зургаан жилийн турш ойр орчмын хэдэн районы эмэгтэйчүүдийг айдаст автуулан, зүрхэнд нь шар ус хуруулж байсан гаж донтонг баривчилсан байна. Эмэгтэйчүүд орой үдэш явахаасаа ч айдаг болцгоосон аж.

Одоогийн байдлаар түүний 16 хохирогч тодорхой байгаа ба мөрдөгчдийн үзэж буйгаар энэ тоо бараг 50 гарна гэлцэж байна.

Түүнийг 6 жилийн турш Москва болон ойр орчмын бүс нутгуудаар хайж байсан бөгөөд уг этгээд хажууханд,  “хамар дор нь” байсан аж. Нийслэлийн баруун хойд районыг айдаст автуулаад байсан хүчирхийлэгч эр Зеленоградын нэгэн фирмд жолоочоор ажилладаг байжээ. Гаднаас нь харахад хэн ч тийм юм хийдэг гэхэд итгэхээргүй, жигтэйхэн томоотой, үл анзаарагдах нэгэн аж. Ёстой л нөгөө "дуугүй хүний доодох нойтон" гэдэг шиг.

25 настай сэжигтнийг нэгэн гярхай хүний тусламжтай олжээ. Хэрэгтний фоторобот зургийг гудамжаар өнгөрөгсдөд үзүүлж байх үед нэг хүн түүнийг хөрш оффисын ажилтан болохыг таньсан байна.

Зеленоградын энэхүү гаж донтон нэг л загвараар хэргээ үйлддэг байжээ. Тэрээр хохирогчдыг орцонд нь дагаж орон, лифтэнд хамт суугаад дайрдаг байсан аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top