Америк иргэдэд оросын өнчин хүүхдүүдийг үрчлүүлэхийг хориглосон хууль гарсантай холбогдуулан АНУ харамсал илэрхийлэн, үүнийг улс төрийн сэдэлжүүлэгтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
Энэ талаар баасан гаригт АНУ-ын төрийн департментын төлөөлөгч Патрик Вентрелл мэдэгдэн, Владимир Путины баталсан хууль дотор оросын иргэдийн эрх, эрх чөлөөг зөрчсөн зүйл заалтууд байгаа талаар тэмдэглэсэн байна.
Америкийн “Магнитскийн актын” хариу болгон гаргаж байгаа АНУ-д хүүхэд үрчлүүлэхийг хориглосон энэ хууль нь америкчуудаас санхүүгийн дэмжлэг авдаг Оросын олон байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаж байна гэжээ.
Түүний өгүүлснээр, сүүлийн 20 жилд америк гэр бүлүүд 60 мянга гаруй орос өнчин хүүхдүүдийг үрчилж авсан ба тэдний дийлэнх олонхи нь эцэг эхийнхээ дэмжлэгээр сайн сайхан амьдарцгааж байгаа аж.
“Оросын засгийн газрын улс төрийн зорилготой гаргасан энэхүү шийдвэр нь одоо асрамжийн газруудад амьдарч байгаа өнчин хүүхдүүдийн боломжийг хязгаарлаж байна. 11 сард хүчин төгөлдөр болсон хоёр талын хүүхэд үрчлэлийн тухай гэрээ хэлцлийн оронд ийм хууль гаргасанд бид их харамсаж байна” хэмээн төрийн департментын төлөөлөгч өгүүлсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )