Өмнө нь мэдэгдээгүй байсан эгэл хэсэг оршдог талаар хамгийн анх мэдэгдсэн физикч Питер Хиггс Их Британийн Хүндэтгэлийн одонгийн эзэн боллоо. Хатан хаан Елизавета II-оос төрийн шагнал гардан авсан шилдэг британичуудын нэрсийг оны эцэст уламжлал ёсоор нийтэлдэг аж.
1964 онд материйн энэхүү хэсгийн талаар Хиггс таамаглан хэлж байжээ. Хожим энэ нь “Хиггсийн бозон”, “Бурхны хэсэг” гэх нэрүүдийг хүртсэн байна.
Энэ оны долоодугаар сард Европын цөмийн судалгааны төвийн эрдэмтэд Хиггсийн бозоны шинж тэмдгийг агуулсан материйн шинэ хэсгийг нээсэн талаар зарласан билээ.
“Би эхлээд энэхүү нээлт намайг амьд байх хугацаанд лав биеллээ олохгүй байх гэж боддог байлаа. Тэгээд ч чухам ямар хэлбэрээр энэхүү хэсэг биеийн массд нөлөөлж болох талаар өчүүхэн ч төсөөлөлгүй байлаа” хэмээн 83 настай британийн судлаач эрдэмтэн ЕЦСТөвийн эрдэмтдийн нээлттэй холбогдуулан үг хэлэхдээ “Би энэ мөчийг маш удаан хүлээсэн” хэмээн бахдан өгүүлсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )