Энэтхэгийн хүчирхийллийн золиос болсон бүсгүй нас барлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 29

Нью- Делид арванхоёрдугаар сарын 16-ны өдөр балмадаар хүчирхийлүүлсэн бүсгүй Сингапурын нэгэн эмнэлэгт нас баржээ. Эмч нар түүний амийг аврахаар арав гаруй хоног хичээсэн боловч талаар болсон аж.

Энэхүү оюутан бүсгүй найз залуутайгаа автобусаар явж байтал бүлэг эрчүүд тэдэн рүү дайран, залууг нэвширтэл зодон, бүсгүйг зэрлэгээр хүчирхийлсэн билээ. Үүний дараа тэднийг гадагш нь чулуудсан ба цагдаагийнхан зургаан сэжигтнийг баривчилсан байна.

Энэ үйл явдлын дараа Энэтхэг орон даяар эсэргүүцлийн жагсаал болж, энэ төрлийн гэмт хэрэгт оноох ялыг чангатгах, эмэгтэйчүүдийг хамгаалах шинэ хуулийг батлахыг шаардсан аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top